Энэ дэлгүүр баталгаажаагүй байна.
Дэлгэрэнгүй
Бидэнд кальци яагаад хэрэгтэй гэж?
2026.08.25·3 мин уншина

Бидэнд кальци яагаад хэрэгтэй гэж?

Кальци гэж юу вэ?

Кальци нь хүний биед буй хортой хүчлүүдийг саармагжуулах үйлчлэлтэй байдаг. Мөн эсүүдийн хооронд холбоос эд үүсэх үйл явцад идэвхитэй оролцдог

  • Мөн залуу насандаа кальцийн хуримтлал сайтай бол төдий чинээ залуу насаа хадгалах боломжтой болохыг тогтоосон

  • Иймд өвчтэй хүний цусны сийвэнд кальцийн агууламж өндөр байвал өвчин илааршиж эдгэх нь төдий чинээ түргэн байх юм. 

Хүний бие махбодид кальци шингэхэд юу нөлөөлдөг вэ?

  • Бие организмыг хүчилтөрөгч болон амархан шингэдэг нүүрс усаар байнга хангах шаардлагатай аж. Учир нь кальци нь гэдэсний ханаар дамжин биед шингэхдээ их хэмжээний эрчим хүч зарцуулдаг юм байна.

  • Кальци нь бусад эрдэстэй харьцуулахад биед харьцангуй их хэмжээтэй агуулагддаг эрдэс бодис бөгөөд нийт кальцийн 99% нь яс, шүдэнд, үлдсэн нь эсийн гаднах шингэн болон зөөлөн эдэд агуулагддаг. Кальцийг биед шаардагдах хэмжээнээс багаар хэрэглэвэл бие махбод хэвийн үйл ажиллагаагаа хангахын тулд кальцийг яснаас авч хэрэглэдэг.

  • Мөн Д аминдэмээр байнга хангаж бөөрөө эрүүл байлгах хэрэгтэй. Яагаад гэвэл бөөрөнд кальцийг нарийн гэдэс руу шимэгдүүлэхэд тусалдаг бодисууд Д аминдэмийн оролцоотойгоор үүсэж байдаг

  • Нимбэгний хүчил болон лактоз буюу сүүний сахар, хүнсний уураг зэрэг нь кальци шимэгдэхэд ихээхэн нөлөөлнө.

Кальци дутагдахад илэрдэг шинж тэмдэг

  • Кальци дутагдахад гар, хөл бадайрч, хумс хугарамтгай 

    болох, яс сийрэгжиж, хэврэгшиж, хугарах, толгой өвдөх, зүрх дэлсэх

  • Даралт ихдэх, нойргүйдэх, цочромтгой болох, булчин шөрмөс татах, сандрах, гэнэт түгших, шүд хэврэгших хугарах

  • Хүүхэд болон залуу насанд яс ихээр өсөж, томордог, нийт ясны массын 40% нь бий болдог.

  • Өсвөр насныхан сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэхээсээ илүүтээ хийжүүлсэн ундаа их уудаг.

  • Хийжүүлсэн ундааны найрлага дах фосфор нь кальцийн шимэгдэлтийг бууруулдаг учир кальци ихтэй хүнс хичнээн хэрэглэсэн ч  кальци нь биед шимэгдэж шингэлгүй гадагшилдаг

Д витамин гэж юу вэ?

Витамин Д нь гэдэсний ханаар кальцийн шимэгдлийг сайжруулж ясны эдэд кальци зөөдөг. Бөөрний сувганцраар фосфор, кальцийн эргэн шимэгдлийг ихэсгэнэ. Кальци, фосфорын солилцоог зохицуулснаар хүний бие махбодын ясжилт, ялангуяа бага насны хүүхдийн өсөлт хөгжил, шүдний ургалтад онцгой нөлөө үзүүлнэ.

Витамин D3 нь мөн адил ясны бодисын солилцоо, өөрчлөлтөд оролцдог бөгөөд энэ нь эрүүний яс зэрэг шүдний тулгуур бүтэцтэй нягт холбоотой байдаг. Нэмж дурдахад D3 нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд насанд хүрэгчдийн шүд цоорох өвчний нийтлэг зорилго болох буйлны эмгэгээс урьдчилан сэргийлэхэд тусалдаг.

Витамин D3 нь кальцийн шингээх чадварыг сайжруулж, шүдний эрүүл мэндэд зайлшгүй шаардлагатай болгодог. Хангалттай хэмжээний D3 витамин байхгүй бол кальцийн шингээлтийн үр ашиг мэдэгдэхүйц буурч, паалангийн бүтцийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулдаг.

Шүдний пааланг эрдэсжүүлж, эрүү, буйлны эрүүл мэндийг сэргээснээр шүд нь бат бөх, эрүүл байх үндэс суурь болдог. Нэмж дурдахад D3 витамин ба кальцийн дархлааны хариу урвалыг зохицуулах үүрэг нь амны хөндийн доторх халдвараас хамгаалах боломжийг олгодог.

К витамин гэж юу вэ?

К амин дэм нь олон нэгдлээс бүрддэг ба эдгээр нэгдлүүдээс голлох үүрэгтэй  К1 нь хэрэглэдэг хоол хүнснээс, К2 нь нарийн гэдэсний хананд буй эрүүл бичил биетэн буюу амьд бактерийн тусламжтайгаар нийлэгждэг. 

К амин дэм нь тосонд уусамтгай тул хоолоор хэрэглэдэг өөх тосны хамт биеийн эд, эсэд хангалттай хүргэгддэг тул түүний хомсдолд орох нь ховор. К амин дэмийн илүүдэл хэмжээ  элгэнд хуримтлагддаг (усанд уусдаг амин дэмүүд элгэнд хуримтлагддаггүй).

Цусан дахь К амин дэмийн хэмжээ багассанаар ясны сийрэгжилт явагдан яс хугарах эрсдэл өндөр болдог. Хамгийн сүүлийн үеийн шинэ судалгаагаар ясны сийрэгжилтээс хамгаалах эмчилгээнд К амин дэмийг хэрэглэх нь зайлшгүй чухал болохыг тодорхойлсон байна. Уг судалгаагаар К амин дэм нь яс бэхжих урвалыг холбоход оролцдог нэг хэсэг болдогийг тогтоогоод яс сийрэгжих явц хурдсах нь бусад эрдэс бодисоос илүүтэйгээр К амин дэмийн хомсдлоос үүсдэг хэмээн үзсэн. К амин дэм нь остеокальцин хэмээх ясны уураг нийлэгжихэд оролцох ба уг уураг нь кальцийн эрдсийг ясны эдэд бэхэлж өгөх цавууны үүрэг гүйцэтгэдэг.

Ингээд ...

Кальци нь бие махбодын бодисын солилцоонд зайлшгүй шаардлагатай эрдэс бодис бөгөөд араг ясны бүтцэд оролцож яс сийрэгжих, зөөлрөх, шүд хэврэгших, яс үений өөрчлөлт, бэртэл гэмтэл, хугарлын үед эдгэрэлтийг түргэсгэж, эдгээр өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор өдөр тутамдаа байнга хэрэглэх хэрэгтэй.

Кальцийн хэрэгцээ нь өсвөр насны хүүхэд, жирэмсэн хүн, хөхүүл болон настай хүнд илүү хэрэгцээтэй байдаг. Витамин Д нь ходоод гэдэсний замд кальци, фосфорын шимэгдэлтийг дэмждэг. Витамин Д нь дархлаа дэмжих, сэтгэл санааг тогтвортой байлгах,шүд, яс булчингийн үйл ажиллагаанд чухал үүрэгтэй.

Том хүний кальци

Хүүхдийн кальци